Шуудангийн нэгдсэн кодыг Засгийн газрын 2007 оны 200 дугаар тогтоолоор
батлагдсан "Бүсчлэлийн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх журам"-аар уг кодыг
хэрэглэх хүрээг өргөтгөн тогтоосон төдийгүй Бүсчлэлийн код буюу зип код
гэж нэрлэхээр тогтоосон юм.
Зип кодыг хэрэглэснээр:
-Хаягаа алдаатай бичсэн байсан ч кодоо зөв бичсэн тохиолдолд танай шуудангийн илгээмж төөрөхгүй, шуудангийн ялгалтын ажиллагаанд нэвтэрсэн технологи учраас цаг алдахгүй, хурдан шуурхай хүргэх боломжийг бүрдүүлдэг.
-Онцгой байдал, Эмнэлгийн түргэн тусламж, Цагдаа, Электрон засаглал зэрэг төрөөс иргэдэд хүрч үйлчилдэг байгууллагуудын үйл ажиллагааг хөнгөвчлөх, иргэд, үйлчлүүлэгчдийн байршил тодорхой болох, тэдгээрт аль болох түргэн хүрч үйлчлэх боломжийг бий болгох
-Иргэний бүртгэл, мэдээлэл, нийгмийн даатгал, татвар болон банкны үйлчилгээг авахад хаягаа зөв тодорхойлсноор ямар нэгэн будлиангүйгээр үйлчлүүлэх
-Улсын нийт газар нутгийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, засаг захиргааны нэгжтэй уялдуулан байршлаар нь кодолсноор дэд (авто тээвэр, авто зам чиглэл болон аялал жуулчлалын бүс нутаг) статистик (байгалийн баялаг, хөрс, ан амьтан, бусад) боловсрол гэх мэт олон нийтэд чухал шаардлагатай мэдээллийг цогцоор нь системтэйгээр нийтийн хүртээл болгох боломжийг бүрдүүлэх зэрэг олон дэвшилтэт талууд бий болох боломжтойг дурьдаж болох юм.
ЗИП КОДЫН КОД НЬ ТАВАН ОРОНТОЙ БАЙХ БА ДАРААХ ФОРМАТТАЙ БАЙНА
Жишээ нь: 13010 гэсэн кодыг
Угтвар код A - 1- Улаанбаатар хот
Эхний 2 орон АВ1 – 3 - Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг
Сүүлийн 4 орон В1В2ВЗВ4 -3010- Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяа бүс болох Бага хуралдай
21011 гэсэн кодыг
Угтвар код А -2 - Зүүн бүс
Эхний 2 орон АВ1 – 21 - Зүүн бүс, Дорнод аймаг
Сүүлийн 4 орон В1В2ВЗВ4 -1010- Дорнод аймгийн зүүн зах, Халх гол сум
Сүүлийн 4 орон В1В2ВЗВ4 -1011- Халх гол сумын зүүн зах, Сүмбэр баг г.м
Шуудангийн нэгдсэн кодын 1 дүгээр орон нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хийсэн, засаг захиргааны нэгжийн кодын эхний хэсгийн 1 дүгээр оронг авснаараа нэгдсэн статистик мэдээ гаргах мэдээллийн өгөгдлийн бааз үүсгэхэд ялгаа үүсэхгүй байх давуу талтай болсон.
МОНГОЛ УЛСЫН БҮС
Бүсийн дугаар Бүсийн нэр
2 Зүүн бүс
4 Төвийн бүс
6 Хангайн бүс
8 Баруун бүс
1 Улаанбаатар хотын бүс
Өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хорооноос "Бүсчлэлийн код оноох, олгох, мэдээллийн санг бүрдүүлэх журам", "Шуудангийн нэгдсэн кодын формат, түүнд тавигдах шаардлага, стандарт"-ыг батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Үүний дагуу тухайн хувь хүн болон аж ахуйн нэгж өөрийн гэсэн ЗИП код авах боломж бүрдэж байгаа юм.
Жишээлбэл: 16080-0032 гэсэн кодыг Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 10 дугаар хороолол-1 хаягийн бүсэд байрлах "Цахиур Төмөр" ХХК г.м
Сонирхсон албан байгууллага аж ахуйн нэгж өөрийн хэрэглээнд зип код авах хүсэлтээ дор дурьдсан материалыг бүрдүүлэн гаргасан тохиолдолд Зохицуулах хороо ажлын 14 хоногийн дотор тухайн хаягийн бүсийн кодын нөөцийг үндэслэн олгож байна. Мөн харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэд www.zipcode.mn вэбсайт ажиллаж байгаа бөгөөд хаягийн бүсийн байршил болон тухайн бүсэд байрлах албан байгууллага, аж ахуйн нэгжийн тухай мэдээллийг харж болно.
ЗАРИМ ШААРДЛАГАТАЙ НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
"Бүсчлэлийн код (зип код*)"1 гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн хэсэг (бүс)-ийн байршлын тухай мэдээллийг агуулж, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийх боломж бүхий нөөцтэй таван оронтой цифрээр илэрхийлэгдсэн Монгол Улсын шуудангийн нэгдсэн код юм.
"Мэдээллийн сан"1 гэж бүсчлэлийн код, түүнтэй хамт хэрэглэгдэх шуудангийн хаягийн бусад бичвэр, байршлын зураглалыг багтаасан өгөгдлүүдийг цаашид өргөтгөх боломжтойгоор үүсгэсэн баазыг хэлнэ.
"Хаягийн бүс"1 гэж зорчих хэсэг буюу авто замаар тусгаарлагдсан үл хөдлөх объектод хамрагдах байгууллага, гэр болон орон сууцны нэг хороолол буюу түүнтэй ижил суурин хэсгийг ойлгоно.

Comments